понедельник, 8 января 2018 г.

Судалгааны арга зүй, статистик шинжилгээний сургалт- 2018

Боловсролын цонх нээлттэй мэдээллийн төв МУИС-ийн статисикийн багш нартай хамтран   Судалгааны арга зүй, статистик мэдээг шинжлэх ба Stata, SPSS програм судлах сонирхолтой хэн бүхэнд зориулсан Бямба, Ням гарагийн ээлжит сургалтаа 2018  оны 1-р сарын 13-ны өдрөөс эхэлж байна.  Англи, Солонгос, Японы их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан, туршлагатай МУИС-ийн багш нар хичээлийг хөтлөн явуулна.  Та 8-11-ны хооронд d.matso@yahoo.com хаягаар бүртгүүлээрэй. 

Сургалт 5 сэдэвтэй, 2 долоо хоног үргэлжилнэ. Тухайн сэдвээр 7 ба түүнээс дээш суралцагч бүртгүүлсэн тохиолдолд анги үүсгэх ба төлбөрийг 1 сарын 12-ны өдөр 13- 19 цагийн хооронд МУИС-ийн 5-р байрын  502  тоот өрөөнд биеэр ирж эс бол Голомт банк:  1410007032 (Боловсролын цонх нээлттэй мэдээллийн төв)  дансанд  тушаана.  Суралцагчийн тооны дээд хязгаар 18.  Холбогдох утас: 96003333. 

Сэдэв  1:  Судалгааны арга зүй /Др. Д.Нарантуяа /
                  Агуулга
Орох өдөр
Цаг
Нийт цаг
Судалгааны загвар. Тоон аргын судалгаа
1 сарын 13
9.30-10.15
1
Тоон аргаар мэдээлэл цуглуулж, нэгтгэх, энгийн статистик шинжилгээ /Эксел/
10.20-12.40
3
Чанарын аргууд.  Ажиглалтын ба ярилцлагын аргууд, онцлог
1 сарын 14
9.30-11.00
2
Хос аргын судалгаа, энгийн шинжилгээ
11.10-12.40
2
Шат:         анхан   
Төлбөр: 120000 Т
8 цаг

Сэдэв 2: Түүвэр судалгаа, түүврийн үр дүнг эх олонлогт тархаах /Др. Д.Хишигт /
                  Агуулга
Орох өдөр
Цаг
Нийт цаг
Эх олонлог, түүвэр олонлог гэж юу вэ?
1 сарын 20

9.30-10.15
1
Түүврийн төрлүүд 
10.20-11.50
2
Түүвэрлэлтийн тархалт
12.00-13.30       
2
Итгэх интервалийг үнэлэх
1 сарын 21
10.00-11.30
2
Түүврийн оновчтой хэмжээг тодорхойлох
11.40-13.10
1
Түүврийн үр дүнг эх олонлогт тархаах
1
Шат:         дунд     
Төлбөр: 135000 Т
9 цаг

Сэдэв 3: STATA /Др. Б.Энх-Амгалан /
                  Агуулга
Орох өдөр
Цаг
Нийт цаг
Stata-ийн үндсэн ойлголт
1 сарын 13

13.00-15.15

3
Stata дээрх шугаман регрессийн загварын үнэлгээ
15.30-17.45  
3
Хугацааны цуваа түүний шинж чанар
1 сарын 14
13.00-15.15

3
Чанарын хариулт бүхий загварын үнэлгээ (Магадлалын загвар)
15.30-17.45 
3
Шат:        дунд     
Төлбөр: 180000 Т
12 цаг

Сэдэв 4: Статистик таамаглал шалгах нь + Дисперсийн шинжилгээ  /Др. Б.Мягмарсүрэн/
                  Агуулга
Орох өдөр
Цаг
Нийт цаг
Яагаад таамаглал шалгах шаардлагатай вэ?
1 сарын 21
13.30-14.05
1
Статистик таамаглал шалгах процесс 
14.10-15.40
2
Дунджийн тухай таамаглал шалгах нь: нэг түүвэр, хоёр түүвэр
16.00-17.30
2
Дисперсийн шинжилгээ:
Нэг хүчин зүйлийн ДШ
Хоёр хүчин зүйлийн ДШ
1 сарын 26

9.50-11.20
11.30-13.00

2
2
Шат:        дунд     
Төлбөр: 135000 Т
9 цаг

Сэдэв 5 А: IBM SPSS STATISTICS  (Магистр Б.Оюун-Эрдэнэ)
                  Агуулга
Орох өдөр
Цаг
Нийт цаг
IBM SPSS STATISTICS программын талаарх ойлголт
1 сарын 20
13.45-14.30
1
Хувьсагчийг тодорхойлох, тоо мэдээлэл оруулах, тоо мэдээлэл импорт хийх
14.40-16.10
2
Тоо мэдээлэлтэй ажиллах (шинэ хувьсагч үүсгэх, хувьсагчийг дахин кодлох, тоо мэдээллийг бүлэглэх, дэд олонлогийг сонгох, файлуудыг нэгтгэх)
16.20-17.50       
2
Тоо мэдээллийн тодорхойлох статистикуудыг тооцох (Descriptives, Explore, Frequencies)
1 сарын 26
9.30-11.00

2
Тоо мэдээллийн тодорхойлох статистикуудыг тооцох (Crosstabs)
11.10-12.40
2
График байгуулах
12.50-13.20
1
Шат:         анхан  
Төлбөр: 150000 Т
10 цаг

Сэдэв 5 Б:  IBM SPSS STATISTICS  (Магистр Б.Оюун-Эрдэнэ)
                  Агуулга
Орох өдөр
Цаг
Нийт цаг
Таамаглал шалгах (нэг түүвэр, хамааралтай, хамааралгүй түүврийн хувь дахь t тест)
1 сарын 27

10.00-11.30
2
Нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ
11.40-12.25
1
Хамаарлын шинжилгээ (скаттер диаграм, корреляци, шугаман регресс)
13.00-14.30
2
Олон хариулттай асуултыг нэгтгэх
14.40-15.15
1
Шат:    ахисан     
Төлбөр: 90000 Т
6 цаг
Үргэлжлэх хугацаа (1 цаг=45 минут).


Статистикийн хялбаршуулсан хичээл 1. Статистик гэж юу вэ?


Статистик нь тоо, мэдээллийг бүртгэх,  цуглуулах, эрэмбэлж цэгцлэх, товчоолж танилцуулах, шинжилж дүгнэх ухаан юм. Тоо мэдээ ашигладаггүй аль нэг салбарыг нэрлэ гэвэл бид олохгүй  л болов уу. Хүүхдийн өсөлт, хөгжил, сурлагын үзүүлэлтээс эхлээд аливаа газар орны цаг агаар, эдийн засаг, нийгмийн амьдрал зэргийг хэрхэн өөрчлөгдсөнийг тоогоор илэрхийлдэг. Хэн нэгэнд итгэл  үнэмшил төрүүлэхийн тулд бид бас тоо баримт дурддаг.

Гэхдээ тоо мэдээ бүр ойлгомжтой байдаггүй. Хэзээ, юуг, ямар нэгжээр илэрхийлсэн нь тодорхойгүй бол тоо мэдээ ойлгогдохгүй. Эдгээр нь тодорхой ч заримдаа шууд "уншигдахгүй" үе бий. Жишээ нь, Польшийн дунд сургуулийн багш нарын цалингийн жагсаалтыг хараад манай багш нарынхтай шууд харьцуулахад хэцүү. Эхлээд цалинг эрэмбэлээд, хамгийн их багын зөрүү нь хэд, хэр их хэлбэлзэлдэг; дундаж нь ямар; тэр нь төгрөгөөр хэд болохыг тооцож харьцуулсны дараа дүгнэлтээ хийж болно. Ийнхүү аливаа тоо мэдээг цэгцэлж, хөрвүүлж, харьцуулан “уншдаг” ухааныг статистик гэнэ.  
                      
Статистик нь тоо мэдээг цэгцэлж, харьцуулж ойлгох ухаан юм.