Хичээл 3. Үндсэн ойлголт
Шинжлэх ухааны
танин мэдэхүйн зорилгоор судлагдахууны шинж байдлыг системтэйгээр бүртгэх үйл
явцыг ажиглалт гэнэ. Бүртгэснээ
хэмжихийн тулд эдгээр шинж байдалд тодорхой дүрмийн дагуу тоо харгалзуулдаг.
Ийм хуваарь
нь судлагдахууны шинж байдлыг тоогоор илэрхийлэх боломж олгоно.
Хувьсагч ба
өгөгдөл
Хувьсагч: Хоёр ба түүнээс дээш шинж байдалтай зүйл.
Хувьсагчийн тухай тоо мэдээг өгөгдөл (data) гэнэ.
Жишээ нь: Хүйс - хувьсагч, өгөгдөл нь эр эм;
Асуулт:
1. 1. Ажиглалтын
жишээ гаргана уу. Гаргасан жишээ чинь ажиглалтын
тодорхойлолттой нийцэж байна уу? Тийм биш бол яагаад?
- Хүнсний
бараа гэсэн хувьсагчийн өгөгдлүүд нь юу вэ?
- Нас
гэсэн хувьсагчийн өгөгдлүүдийг
бичнэ үү?
-----------------------------------------
Сурлагын байдал
гэсэн хувьсагчийн өгөгдлийг сайн, дунд, муу, гэх мэтээр хуваарилж
болно. Өгөгдлүүдийг тоогоор илэрхийлээгүй байна. Тоон бус өгөгдөлтэй хувьсагчийг
тоон бус (чанарын) хувьсагч гэнэ.
Харин Шалгалтын оноо гэсэн хувьсагчийн өгөгдлүүд тоогоор илэрхийлэгдэнэ. Өгөгдөл
нь тоон илэрхийлэлтэй хувьсагчийг тоон
хувьсагч гэнэ. Сургуулийн сурагчдын тоо, нас, жин, өндөр
зэрэг нь нь тоон хувьсагчид юм.
Тоон бус хэмжигдэхүүн
Тоон бус хувьсагчдын өгөгдлүүд хэрхэн
хуваарилагдсанаас хамааран тэдгээрийг нэрлэсэн ба дараалсан хэмжигдэхүүн гэж
ангилдаг.
Нэрлэсэн хэмжигдэхүүн:
Өгөгдлүүд нь нэрээрээ хуваарилагдсан
тоон бус хувьсагч. Хуваарь бүрт дугаар онооно, гэхдээ дугаар нь утга
агуулахгүй. Жишээ нь, сургалтын төрөл гэсэн хувьсагчийн өгөгдлүүдийг ангиар, цахимаар, ганцаарчилсан гэж хуваарилаад алинаас ч эхлэн дугаарлаж болно.
Дараалсан хэмжигдэхүүн:
дараалсан хуваарь бүхий тоон бус өгөгдөлтэй хувьсагч. Жишээ нь: Та хаалгаар орохдоо хүмүүстэй хэр их өрсдөг вэ? 😤 гэсэн хариултын сонголтыг
1. Өрсдөггүй. 2. Бага зэрэг 3. Дунд зэрэг 4. Их
гэж эрэмбэлж болно. Эрэмбэ дугаар нь утгатай хэдий ч дугаарынх
нь ялгавраар энгийн соёл дутмагшлыг хэмжих боломжгүй.
Тоон
хэмжигдэхүүн
Өгөгдлүүд нь ижил
хэмжих нэгжтэй, тоон хуваарьтай, тоон хувьсагчийг тоон хэмжигдэхүүн гэнэ. Тоон хэмжигдэхүүний зарим нь бүхэл тоогоор буюу тасралттай,
зарим нь бүхэл ба бутархайгаар буюу тасралтгүй илэрхийлэлтэй. Жишээ нь
хүн амын тоо, малын тоо толгой зэрэг нь бүхэл тоогоор илэрхийлэгддэг бол
сурагчдын өндөр, жин зэрэг нь бутархайтай илэрхийлэгддэг.
Асуулт
4. 4. Нэрлэсэн,
дараалсан, тасралттай, тасралтгүй хэмжигдэхүүн тус бүрээр 2
жишээ гарга.
- Дэлхийн
үнэлэмжийн судалгаанаас дурын 3 орноор, дараалсан асуулт бүхийн хүснэгтийг
монгол хэл дээр хөрвүүлэн байгуулж, үр дүнг тайлбарла. /Хичээл 2-ийг сөх/.
Комментариев нет:
Отправить комментарий