среда, 19 февраля 2020 г.

Хичээл 4. Хүснэгт байгуулж тайлбарлах


Хичээл 4. ХҮСНЭГТ

Хүснэгт. Бүртгэгдсэн тоо мэдээг цэгцэлж, ойлгомжтой танилцуулах нэг арга нь хүснэгтлэх.
Хүснэгт бүр хүснэгтийн агуулгыг, хамрах газар, хугацаа, хэмжих нэгжийг нь илэрхийлсэн гарчигтай байна. Хүснэгтийн мөр бүр юу илэрхийлж байгаа нь тодорхой, багана бүр нэртэй; нийт дүн харгалзах нүдэнд тавигдах ёстой. Хүснэгтийн тоо мэдээний эх үүсвэрийг зүүн доод буланд бичнэ.  Жишээ нь: 
Хүснэгт 1.  Монгол улсын хүн амын 2017 оны жилийн эцсийн тоо ба хувь, оршин суугаа нутаг дэвсгэрээр
Хүн ам
Тоо, мян.  (f)
Хувь (%)
Монгол улсын хүн амын тоо.
3177.9
100.0
      Үүнээс:
      Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа
3131.7
98.5
      Гадаадад оршин суугаа
  46.2
1.5
            Эх үүсвэр: ҮСХ. Монгол улсын статистикийн 2017 оны эмхэтгэл, х.35
Хүснэгтийн тайлбар:
2017 оны Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол улсын хүн ам 2017 оны эцэст 3 сая 178 мянга байна. Үүнээс 3 сая 132 мянга нь улсынхаа нутаг дэвсгэрт амьдарч, 46.2 мянган хүн  буюу нийт хүн амын 1.5 хувь нь гадаадад оршин сууж байв.

Тайлбарт ямар эх сурвалжийн мэдээг ашигласнаа дурдаад, хүснэгтийн тоо мэдээг тайлж бичнэ. Хэрэв хүснэгт том бол сэдэвтэйгээ холбоотой онцлох тоог тайлбарлана уу гэхээс бүгдийг тоочих шаардлагагүй. Их тоог пропорц эсвэл хувиар илэрхийлвэл харьцуулж дүгнэхэд хялбар.
Пропорц. Пропорцыг (P) тооцохын тулд бүлэг бүр дэх тоог буюу давтамжийг нийт тохиолдлын тоонд хуваана.           
                  P=f/N                  Энд,   f -  давтамж,     N - нийт тохиолдлын тоо
2 дугаар хүснэгтийн жишээгээр пропорц тооцъё.

Нутагтаа :     P = 3131700 : 3177900 = 0.985
Гадаадад :     P =  46200 : 3177900 = 0.015

Монголдоо суугаа хүн амын пропорц  0.985, гадаадад оршин суудаг хүн амынх 0.015, нийт пропорцын нийлбэр 1-тэй тэнцүү байна.

Хувь. Пропорцыг 100-аар үржүүлж хувь тооцдог. Өөрөөр хэлбэл 100 тохиолдол бүр дэх давтамжийг тооцвол хувь (%) гарна.

                                            Хувь = P*100     
       
Монголдоо суугаа хүн амын хувь:  P х 100 =  0.985 х100=98.5%
Гадаадад суугаа хүн амын хувь:      P х 100 = 0.015  х100 = 1.5%

Промиль.1000 тохиолдол бүр дэх давтамжийг  промиль гэх ба ‰ гэж тэмдэглэдэг. Пропорцыг 1000-аар үржүүлж промиль тооцно. Төрөлтийн ерөнхий коэффициент (TEK) гэсэн их тоонд харьцуулсан үзүүлэлтийг промилиэр илэрхийлдэг. TEK нь тухайн жилд, 1000 хүн тутамд хэдэн амьд төрөлт ногдож байгааг илтгэнэ. Жишээ:

TEK = (Тухайн жилд амьд төрсөн хүүхдийн тоо/Тухайн жилийн хүн амын дундаж тоо) x 1000

2017 оны жилийн эхний ба эцсийн нийт хүн амын тооны дундаж 3097700, амьд төрсөн хүүхдийн тоо 743152 байгааг үндэслэн ТЕК-ийг тооцоход 24‰ байна.
ТЕК =  74315 : 3097700 х 1000 =23.99

Харьцаа.  2017  онд амьд төрсөн нийт хүүхдийн  37839   нь эрэгтэй,  36476 нь эмэгтэй байв. Эдгээр тоог ашиглан 100 эмэгтэй хүүхэд тутамд ногдох эрэгтэй хүүхдийн тоо буюу хүйсийн харьцааг тооцвол  37839 : 36476 x 100= 104 байв.

Харьцуулалт. Хоёр ба түүнээс дээш он цагийн статистик тоо мэдээг жишээлбэл, жилд нэг иргэний эмнэлэгт үзүүлсэн дундаж тоо (ЭҮ дундаж тоо) 1985-2000 онд хэрхэн өөрчлөгдсөнийг дараах  үзүүлэлтүүдээр харьцуулан дүгнэх боломжтой.

                      Он
Үзүүлэлт 
1985
1990
1995
2000
    ЭҮ дундаж тоо
6.5
7.5
4.6
4.2
Цэвэр өсөлт (абсалют өөрчлөлт)
7.5-6.5= 1.0
4.6-7.5= -2.9
4.2-4.6= -0.4
Цэвэр өсөлтийн хувь (%)
1/6.5*100=
15.38
-2.9/7.5*100=
-38.67
-0.4/4.6*100=
-8.70
Өсөлтийн хувь (%)
7.5/6.5*100=
115.38
4.6/7.5*100=
61.33
4.2/4.6*100=
91.30
Эх үүсвэр: ЭМЯ “Монгол улсын эрүүл мэндийн алба 80 жилд” 2002: х.48
                 

   Дасгал
1)   Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн мэдээг ашиглан дурын 30 орныг сонгож, 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн нийт хүн амд эзлэх үзүүлэлтийг гаргаж жагсаа. Жагсаалтын үзүүлэлтүүдийг А/ эрэмбэлж 3 бүлэгт хуваарилан хүснэгт байгуулж, Б/ үр дүнгийн тайлбарыг бич.
В/ Үзүүлэлтээ яагаад энэ 3 бүлэгт хуваах болсноо бич.
2)  1212.mn. ашиглан А. Монголын нийт хүн амын тоог  2000, 2010  ба хамгийн сүүлийн нэг  оноор гарган  харьцуулалтын буюу өсөлтийн үзүүлэлтүүд тооцож тайлбар бич.
Б. Хамгийн сүүлийн оны хүн амын тоог 1918 оныхтой харьцуулан цэвэр өсөлтийн хувь ба өсөлтийн хувийг тооц.

Комментариев нет:

Отправить комментарий